X

Та Манай Пэйж дээр ЛАЙК дарснаар сайтад шинэ кино орох үед өөрийн Фэйсбүүк хаягтаа хүлээн авч үзэх боломжтой болно

Холбоо барих
Help Our Project Grow!
 

The Pianist

 
150 min
Төгөлдөр хуурч. Польшийн еврей гаралтай авьяаслаг төгөлдөр хуурч Шпилман дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист германчуудын еврей нарыг хавчин хяхах байдлыг нүдээр үзнэ. Гэр бүлийг нь Нацистуудын хөдөлмөрийн хуаран руу тээвэрлэх гэж байхад тэрээр цөллөгөөс зугтаж дайн дуустал Варшавын нурангин дунд амь зуух болдог. Уг киноноос та ямар ч хурц өрнөлтэй адал явдал, фантаз, хошигнол, романтик хайр дурлал, уран сайхны хэтрүүлэг, хийсвэрлэл, компьютер графикийг олж харахгүй. Харин хөгжмийн урлаг түүний гайхамшигт чанар, жинхэнэ киноны яруу тунгалаг ертөнц, дотоод сэтгэл, чанадын нууцыг олж харна. Үзээгүй бол заавал үзэх, үзсэн ч дахин үзэх ёстой жинхэнэ сор болсон дэлгэцийн бүтээл.…